Хайрын...........
2009 оны 01-р сарын 19, Нийтэлсэн EnkhzulЗанг нь мэдэхгүй хүнд хэзээ ч би дурлахгүй гэж
Заяа тавилангаа мэдэх л юм шиг бардамхан бодож явахдаа
Хааяахан тулгардаг байсан бүлээхэн тэр харцанд
Хожмын нэг өдөр бүдэрнэ чинээ санасангүй.
Чимээгүй ирэх анхны хайраа
Чинь зүрхийг минь даллан дуудана
Бодох тусам зүүдэнд учируулсан
Энэ миний анхны хайраа ..
Ганцхан дусал нулимс ч гэлээ чиний төлөө урсдгийг чи мэдэхгуй
Ганцаардалд шаналсан сэтгэлийн үгс чамруу тэмүүлдгийг чи мэдэхгүй
Зүүргэмлэх нойрондоо чамайгаа санадагийг минь чи мэдэхгүй
Чамайг хүлээх үхэхээс хэцүүг хүртэл чи мэдэхгүй ээ
Ганцхан олдох энэхэн амьдралдаа
Гал халуун дурлалтай учирна даа гэж
Бардам зангаар би чигээрээ алхсаар
Баригдах зүйлгүй зэрэглээ рүү яван оджээ би
Хайртай гэж түрүүлж хэлдэггүй бүсгүйн заяа
Хань чинь болъё гэж хэлж зүрхэлдэггүй тавилан
Хэзээ нэгэн цагт учирна гэж мөрөөдсөөр
Хүнийх болсон хойноо чимээгүйхэн уйодаг бүсгүйн заяа"
Нартад ганцхан төрсөн
Надад л гэж заяагдсан
Уул шиг нөмөртөй, түшигтэй
Ухаан төгс, сайхан энэ тэр гэж
Уран цэцнээр худлаа магтаад ч яахав
Зүгээр л хүн шиг хүн болохоор нь хайрладагийн
Гараас чинь хөтлөөд алхаагүй болохоор
Гүйгээд очиж чадахгүй нь ээ.
Сэтгэл дэх үнэнээ дэлгээгүй болохоор
Санаж байна гэж чадахгүй нь ээ.
Гэвч би чамтай л ..."
Бийрбэх.мн-ээс
Сэтгэгдэлгүй байна