Хаясан түүнийгээ би
2008 оны 12-р сарын 21, Нийтэлсэн EnkhzulНавчис хаялсан намар хэдий ч өвлийн жихүүн агаар, хоолой хорсгом утаагаар нүүр нүдгүй үлээсэн тэр нэгэн орой , нүд гялбам гэрэл ёолтойлгон замын голоор сүлжилдэн өнгөрөх машины дундуур хөлөө зөөж ядан гэрийн зүг алхахдаа ийн бодлоо:
Тэр хэтэрхий хуучинсаг яг л 80аад оныг санагдуулам нэгэн тиймээс би хаясан түүнийг. Өөрийнхөө ичгүүргүй энэ үйлдэлээ бодох тутам улам бүр өөрийгөө зүхэнэ. Тэр надад гомдсоноо дэндүү хатуу илэрхийлсэнд нь би гомдон хацрийг минь даган болор адил гялтганан урсах нулимсаа барьж үл тэвчинэ.
Тийнхүү ганцаараа хотын гудамж эл хул 13 ороо бусгай байхад түнэр харанхуйд уусан замхарахдаа харамсах басхүү тээнгэлзэнэ. Бодлын үзүүрт:
Түүнийгээ өмссөн бол толгой минь даарч нүднээс минь нулимс бөмбөрөхгүй л байсан даа гэж санагдана. Ай хөөрхий малгайгаа дэмий л орхиод гарч дээ.
Та бүхнийг хүндэтгэн ёсолсон Зулаа,
3 сэтгэгдэл:
yasan huurhun yum bichdiin we. togsgol ni nice
yamar uulhun yum be kkk
hoorhon bichsen bna shuu nzaa